Дүгнэн шинжил Автоматжуул Удирд Хяна
Асуудлаас шийдэл рүү
Хоцорч мэдсэн эрсдэл хохирол болж хувирдаг.
Асуудал, эрсдлүүд шинэ биш, харин тэднийг таних технологиуд шинэчлэгдсээр байна.
«Хэт хөрчихвөл? Хэт халчихвал?»
Температур тохируулсан хэмжээнээс хэтрэхэд танд шууд мэдэгдэнэ. Хөлдөх, хэт халахаас өмнө арга хэмжээ авч, гэрийнхээ температурыг үргэлж хяналтдаа байлгана.
«Ус алдаад л байна»
Шаланд ус тогтохыг хүлээх хэрэггүй. Усны алдагдлыг хэдхэн секундын дотор илрүүлж, хаанаас ус алдаж байгааг шууд мэдэгдэнэ. Хохирол учрахаас нь өмнө арга хэмжээ авна.
«Цахилгааны төлбөр яагаад ийм их гарав?»
Аль төхөөрөмж хэдий хэмжээний цахилгаан хэрэглэж байгааг өдөр, долоо хоног, сараар нь хянаж, графикаар харуулна. Таамаглахаа больж, бодит хэрэглээгээ тоогоор нь харна.
«Гарахдаа халаагуураа унтраасан уу?»
Гэрээсээ гарсныхаа дараа эргэлзэх үе байдаг. VIOT-оор гэрийнхээ цахилгаан төхөөрөмжүүдийг алсаас шалгаж, удирдана. Буцаж очих шаардлагагүй.
Хэрхэн ажилладаг вэ
Гурван алхмаар системийн хэрэглэгч болно.
1 · Төхөөрөмж худалдан авалт
Та манай вэбсайт, олон нийтийн хуудас эсвэл утасны дугаараар хандан захиалгаа хийж, мэдрэгч болон удирдлагын төхөөрөмжөө худалдан аваарай.
2 · Угсралт, суурилуулалт, холболт
Зааврын дагуу угсарч суурилуулан, холболтоо хийж хэрэглэхэд бэлэн болгоорой.
3 · Таны үнэ цэнэтэй зүйлс таны гарт
Та дэлхийн хаанаас ч өөрийн холбосон төхөөрөмжүүдээ хянаж, удирдан автоматжуулаарай.
Ямар орчинд ямар шийдэл
Та IoT системийг ямар ч орчинд тохирсон шийдэлтэй байдгийг мэдэх үү?
Орчин бүрт тохирсон шийдэл, гарч болох үр дүнг доорх хэсгээс үзээрэй.
Асуудал
Та гэртээ байхад бүх зүйл таны хяналтад байдаг ч гэрээсээ гараад холдоход асуудлууд хяналтаас гардаг. Гал, ус, хулгай, хөлдөлт, цахилгаан тоноглолын эрсдэл өдөр тутам гарч байдаг.
Үр дүн
Гэрээсээ хэдий хол байлаа ч гал, ус алдалт, хулгай, хөлдөлт, цахилгааны эрсдэлийг цаг тухайд нь мэдэж, зайнаас арга хэмжээ авна. Цахилгаан тоноглолоо таслах, усны шугамаа хаах, гэрэл, хөшгөө удирдах хүртэл утаснаасаа хийж, хохирол болохоос нь өмнө зогсооно.
Ашиглаж болох төхөөрөмжүүд
- Орчны температур, чийгшлийн мэдрэгч
- Хөдөлгөөн мэдрэгч
- Ус алдалтын мэдрэгч
- Утаа мэдрэгч
- Цахилгаан таслуур
- Усны шугамын хавхлага
- Автомат хөшиг
- Ухаалаг унтраалга
Асуудал
Ажлын өдөр дуусаж хаалга хаагдмагц оффисын байр хяналтгүй үлддэг. Гал, ус алдалт, хулгай, цахилгааны эрсдэл, шөнөжин дэмий асаалттай гэрэл, өдрийн турш хуримтлагдсан бохир агаар — эдгээр асуудлыг оффист ажиллаж байгаа бүх хүн мэддэг ч хэрхэн хэмжиж, хэрхэн сайжруулахаа тэр бүр мэддэггүй.
Үр дүн
Ажлын байр хоосон байхад ч гал, ус, хулгайн эрсдэлийг цаг тухайд нь мэдэж, цахилгаан, гэрэл, халаалтаа зайнаас таслах, асаах боломжтой. Өрөө бүрийн агаарын чанар тоогоор харагдаж, агааржуулалтыг цагт нь хийснээр ажлын бүтээмж сайжирч, эрчим хүчний зардал хаана яаж гарч байгаа нь илүү тодорхой болно.
Ашиглаж болох төхөөрөмжүүд
- Орчны температур, чийгшлийн мэдрэгч
- CO₂, агаарын чанарын мэдрэгч
- Хөдөлгөөн мэдрэгч
- Хаалга, цонхны мэдрэгч
- Ус алдалтын мэдрэгч
- Утаа мэдрэгч
- Цахилгаан таслуур
- Ухаалаг унтраалга
- Цахилгааны хэрэглээний тоолуур
Асуудал
Банк, зочид буудал, ресторан, кино театр, тоглоомын төв — үйлчлүүлэгч ихтэй орчинд тав тухтай байдал, аюулгүй байдал хоёр зэрэг шаардагддаг. Танхимын агаар бүгчим болж, хэм нь тохирохгүй болох, гал тогоо, хөргөгчийн эвдрэл, ус алдалт, хаалттай цагийн хулгайн эрсдэл — эдгээр нь үйлчилгээний чанар, байгууллагын нэр хүндэд шууд нөлөөлдөг.
Үр дүн
Танхим, өрөө бүрийн хэм, агаарын чанар тогтвортой байснаар үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж нэмэгдэнэ. Хөргөгчийн хэм хэтэрсэн, ус алдсан, утаа гарсан даруйд мэдэгдэж, хүнсний хохирол, засварын зардлаас сэргийлнэ. Хаалттай цагт гал, ус, хулгайн эрсдэлийг шууд мэдэж, гэрэл, халаалт, агааржуулалтаа цагийн хуваарьт оруулснаар эрчим хүчний зардал буурна.
Ашиглаж болох төхөөрөмжүүд
- Орчны температур, чийгшлийн мэдрэгч
- CO₂, агаарын чанарын мэдрэгч
- Хөргүүр, хөргөгчийн температур мэдрэгч
- Хөдөлгөөн мэдрэгч
- Хаалга, цонхны мэдрэгч
- Ус алдалтын мэдрэгч
- Утаа мэдрэгч
- Цахилгаан таслуур
- Ухаалаг унтраалга
Асуудал
Тоног төхөөрөмж хэзээ зогссон, аль нь хэт халж байгаа, цех доторх хэм, чийг, агаар ямар байгааг цаг тухайд нь мэдэхгүй. Асуудлыг ээлж солигдох үед, эсвэл тайлан гармагц л мэддэг тул зогсолт, гэмтэл, эрчим хүчний хэт зарцуулалт давтагдсаар байдаг. Түүнчлэн цехэд ажиллаж байгаа PLC, RS485 (Modbus) интерфэйстэй уламжлалт тоног төхөөрөмжийн өгөгдөл нь тухайн машиндаа хаалттай үлдэж, нэг дэлгэцээс хамтад нь харах боломжгүй байдаг.
Үр дүн
Тоног төхөөрөмжийн хэм, эрчим хүчний хэрэглээний өөрчлөлтөөр гэмтлийг эрт илрүүлж, төлөвлөгөөт засварыг цагт нь хийснээр санамсаргүй зогсолт багасна. Цех бүрийн хэм, чийг, агаарын чанар, эрчим хүчний хэрэглээ тоогоор харагдаж, ээлж бүрийн ажиллагааг харьцуулан дүгнэнэ. RS485 (Modbus), PLC интерфэйстэй одоо ажиллаж байгаа тоног төхөөрөмжөө холбогч гарцаар дамжуулан VIOT рүү шууд холбож, шинэ мэдрэгчийн өгөгдөлтэй нэг дэлгэцэн дээр нэгтгэнэ — хуучин тоноглолоо солих шаардлагагүй.
Ашиглаж болох төхөөрөмжүүд
- RS485 (Modbus), PLC холбогч гарц
- Орчны температур, чийгшлийн мэдрэгч
- CO₂, агаарын чанарын мэдрэгч
- Ус алдалтын мэдрэгч
- Утаа мэдрэгч
- Хаалга, цонхны мэдрэгч
- Цахилгааны хэрэглээний тоолуур
Асуудал
Ангид агаар бүгчим болж, хүүхдүүд толгой өвдөж анхаарал сарнина. Гэхдээ «бүгчим» гэдгийг хэмжсэн тоо байхгүй тул юу ч өөрчлөгддөггүй. Хичээлийн бус цаг, амралтын өдрүүдэд бүхэл барилга хоосон үлдэж, ус алдалт, хөлдөлт, гал, хулгайн эрсдэл хяналтаас гардаг.
Үр дүн
Анги тус бүрийн агаарын чанар тоогоор харагдаж, «одоо агааржуул» гэсэн санамж цагт нь очно. Хүүхдийн эрүүл мэнд, хичээлийн анхаарал сайжирна. Барилга хоосон байх өдрүүдэд гал, ус, хөлдөлт, хулгайн эрсдэлийг шууд мэдэж, халаалт, гэрлээ дэмий асаалттай орхихгүй.
Ашиглаж болох төхөөрөмжүүд
- CO₂, агаарын чанарын мэдрэгч
- PM2.5 тоосонцрын мэдрэгч
- Орчны температур, чийгшлийн мэдрэгч
- Хөдөлгөөн мэдрэгч
- Хаалга, цонхны мэдрэгч
- Ус алдалтын мэдрэгч
- Утаа мэдрэгч
- Цахилгааны хэрэглээний тоолуур
Асуудал
Хөргөгч шөнө унтарч, бүтэн шүүгээ бараа муудсаныг өглөө нь мэддэг. Мэргэжлийн байгууллагад үзүүлэх температурын бүртгэлийг гараар хөтөлдөг. Хаалттай цагт гал, ус алдалт, хулгайн эрсдэл хяналтгүй үлддэг.
Үр дүн
Хэм хэтэрсэн даруйд мэдэгдэж, барааны хохирол буурна. Шалгалтад тавих температурын бүртгэл автоматаар үүсч, гараар бичих цаг хэмнэгдэнэ. Хаалттай цагт гал, ус, хулгайн эрсдэлийг шууд мэдэж, зайнаас арга хэмжээ авна.
Ашиглаж болох төхөөрөмжүүд
- Хөргүүр, хөргөгчийн температур мэдрэгч
- Орчны температур, чийгшлийн мэдрэгч
- Хаалга, цонхны мэдрэгч
- Хөдөлгөөн мэдрэгч
- Ус алдалтын мэдрэгч
- Утаа мэдрэгч
- Цахилгаан таслуур
- Ухаалаг унтраалга
Асуудал
Вакцин, эм, дээж хадгалах хөргөгч, өрөө, агуулахын хэм, чийг тогтмол хязгаарт байх ёстой ч түүнийг өдөрт хэдхэн удаа гараар хэмжиж, дэвтэрт бичдэг. Хагалгааны өрөөний хэм, чийгшил хязгаараас гарах, хэвтэн эмчлүүлэгч орноосоо унах, өдөрт хэдэн хүн орж гарсныг тоолох зэрэг нь бүхэлдээ хүний ажиглалтаас хамаардаг. Палат, лаборатори, хүлээлгийн танхимын агаар бүгчим болж, ус алдалт, утаа, хаалттай цагийн эрсдэлийг цаг алдаж мэддэг.
Үр дүн
Вакцин, эм хадгалах хөргөгч, өрөө, агуулах бүрийн хэм, чийг тасралтгүй бүртгэгдэж, хязгаараас хэтэрсэн даруйд хариуцсан хүнд шууд мэдэгдэнэ. Шалгалтад тавих бүртгэл автоматаар үүсэж, гараар бичих цаг хэмнэгдэнэ. Хагалгааны өрөөний хэм, чийгшил стандартын хязгаарт байгаа эсэх тасралтгүй хянагдаж, хэвтэн эмчлүүлэгч орноосоо унасан тохиолдолд сувилагчийн постод шууд дуудлага очно. Эмнэлгээр орж, гарч байгаа хүний тоо цаг, өдрөөр бүртгэгдэж, ачааллаа таамгаар биш тоогоор төлөвлөнө. Палат, лабораторийн агаарын чанар тогтвортой байж, ус алдалт, утаа, хаалттай цагийн эрсдэлийг шөнийн ээлжид ч цаг алдалгүй мэднэ.
Ашиглаж болох төхөөрөмжүүд
- Хөргүүр, хөргөгчийн температур мэдрэгч
- Орчны температур, чийгшлийн мэдрэгч
- PM2.5 тоосонцрын мэдрэгч
- CO₂, агаарын чанарын мэдрэгч
- Унахыг мэдрэх мэдрэгч (fall sensor)
- Хүний урсгалын тоолуур
- Хаалга, цонхны мэдрэгч
- Ус алдалтын мэдрэгч
- Утаа мэдрэгч
- Цахилгааны хэрэглээний тоолуур
Асуудал
Түлш хэдэн литр үлдсэн, машин, тоног төхөөрөмж хаана, хэр удаан ажилласан, алслагдсан объектын усны нөөц, тоног төхөөрөмжийн төлөв ямар байгааг цаг тухайд нь мэдэхгүй. Сүлжээгүй бүсэд өгөгдөл цуглуулах боломж хязгаарлагдмал тул тайлан долоо хоногийн дараа ирдэг.
Үр дүн
Түлшний зарцуулалт, огцом бууралт, машин бүрийн ажилласан цаг, байршлын түүх тодорхой болж, тайлан долоо хоног хүлээхгүйгээр шууд гарна. Сүлжээгүй бүсэд LoRa холбоогоор өгөгдөл цуглуулж, алслагдсан объектын ус, түлш, тоног төхөөрөмжийн төлөвийг төвөөс хянана.
Ашиглаж болох төхөөрөмжүүд
- Түлшний түвшний мэдрэгч
- GPS байршлын мод
- Орчны температур, чийгшлийн мэдрэгч
- Усны түвшний мэдрэгч
- Ус алдалтын мэдрэгч
- LoRa холбооны gateway
Тоног төхөөрөмж
Өндөр үр ашигтай төхөөрөмжүүд.
Internet of Things технологийг төхөөрөмжгүйгээр төсөөлж чадахгүй. Шинэ үеийн тоног төхөөрөмжүүдтэй танилцаарай.
-
Гарц
IR blaster1009
-
Унтраалга
TH-16D1006
-
Унтраалга
Switchman 2C1018
-
Мэдрэгч
Zigbee Temperature Humidity sensor1016
Хамтран ажиллагч байгууллагууд
Манай үйлчилгээг өдөр бүр ашиглаж байна.
Оффис, үйлчилгээний төв, эмнэлэг, үйлдвэрийн орчинд VIOT-ийг хэрэглэж буй байгууллагууд.
- Хамтрагч 1
- Хамтрагч 2
- Хамтрагч 3
- Хамтрагч 4
- Хамтрагч 5
- Хамтрагч 6
Холбоо барих
Бидэнтэй холбогдоорой.
Асуулт, захиалга, зөвлөгөө. Та IoT технологийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхгүй байвал бидэнд хандаарай.
Эсвэл шууд ярья
19-р хороо, 4-р хороолол, Энэбишийн 78